Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргэлтийн эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага мэдээлэл наймдугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Эмийн сангийн цонхоор нэвтэрч, тебантин гэх нэршилтэй өвчин намдаах үйлчилгээтэй 400 ширхэг эм хулгайлсан хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна. гэм буруутай этгээдийг шуурхай олж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд аж ахуйн нэгж байгууллагууд хяналтын камер суурилуулж, хаалга цонхны аюулгүй байдлыг сайтар ханган хамгаалалтын тор суурилуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.