Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Туул гол Заамар сум, Эг гол Хантай, Онон гол Дадал орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Улз гол Дашбалбар орчимд үерийн түвшинг 9 см, Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна.
02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй байна.