Сонгинохайрхан дүүрэгт анхны тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ

Сонгинохайрхан дүүрэгт анхны тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ

Хуваалцах Жиргэх

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 28 дугаар хороонд тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг баригдаж өнгөрсөн оны 12 дугаар сард улсын комисс хүлээж авсан.

Нийт 150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэг 6 бүлэгтэй 51 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Нийт 66 багш ажилтантай. Нэг ангид 1 багш, 2 туслах багш ажиллана. Үүнээс гадна эмч, сувилагч, хөдлөгөөн засалч, хэл засалч зэрэг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хичээллэх мэргэжлийн багш, мэргэжилтнүүд ажиллана.

341 дүгээр цэцэрлэг нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг болж буй.

Цэцэрлэг 10 гаруй автомашины авто зогсоолтой. Гэхдээ тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг учраас эцэг эхчүүд өглөө, орой бүр хүүхдээ автомашинаар хүргэж өгч авах учраас 10 автоамашины зогсоол хангалтгүй. Дүүрэг энэ асуудалд онцгой анхаарал хандуулж авто зогсоолын газар чөлөөлөлтийг эхлүүлсэн.

2025 оныг "Бүтээн байгуулалтын жил" болгон зарласантай холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг сургууль цэцэрлэгийн авто зогсоолыг байгуулах газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж, хэд хэдэн сургууль цэцэрлэгт зогсоолын ажлыг гүйцэтгэж байна.

бичвэр нарын зураг байж магад

2 хүн, хүүхэд, тоглоом ба бичвэр нарын зураг байж магад

трамплин нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад

сэлж буй ба усан сан нарын зураг байж магад

сэлж буй ба усан сан нарын зураг байж магад

хүүхэд нарын зураг байж магад

эмнэлэг нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд