Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3х3 сагсанбөмбөгийн цувралын энэ оны сүүлийн тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо есдүгээр сарын 13, 14-нд зохион байгуулагдахаар болжээ. Дээрх тэмцээнд онооны чансаагаар шилдэг найман баг тоглох юм.
Монгол Улсыг төлөөлж буй "Улаанбаатар Амазонс" баг 320 оноотойгоор зургаадугаарт жагсаж, тэмцээнд оролцох эрхээ авсан байна. "Улаанбаатар Амазонс" багийн тухайд, энэ удаагийн тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ хараахан эцэслээгүй байгаа гэнэ.
Мөн энэ удаагийн тэмцээнд Нидерланд, Испани, БНХАУ зэрэг улсууд оролцох юм.