ТАРВАГА ТЭЭВЭРЛЭН ЯВСАН ЗӨРЧЛҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

ТАРВАГА ТЭЭВЭРЛЭН ЯВСАН ЗӨРЧЛҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

2025 оны 8 дугаар сарын байдлаар эргүүл хяналт шалгалтаар нийт 24 удаагийн үйлдлээр 46 тарвага тээвэрлэн явсан зөрчлийг илрүүлсэн байна. 

Урьдчилан сэргийлэх: 

  • Тарваганы түүхий мах, эд эрхтэн хот суурин газарт оруулахгүй, эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх
  • Олноор үхсэн мэрэгч амьтад болон тарвагатай таарвал гар хүрэлгүй мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх
  • Тарвага агнахыг хуулиар хориглосон тул агнахгүй байх 

Хуульд зааснаар тарвагыг жил бүрийн 10-р сарын 16-наас дараа оны 8-р сарын 20-ныг хүртэл хугацаанд агнах, барихыг хатуу хориглодог.

Тарвагыг зөвшөөрөгдөөгүй хугацаанд агнах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдож, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр оногдуулдаг.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд