БЗД-Т 11 БАЙРШИЛД ЗАМ ТАЛБАЙН ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭГ ЗАСАЖ САЙЖРУУЛЖЭЭ

БЗД-Т 11 БАЙРШИЛД ЗАМ ТАЛБАЙН ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭГ ЗАСАЖ САЙЖРУУЛЖЭЭ

Баянзүрх дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 38 сургууль, 61 цэцэрлэг байдаг. Хувийн хэвшлийн 40 сургууль, 131 цэцэрлэг бий. Үүнээс төр хувийн хэвшил нийлсэн 78 сургуульд 105 мянган хүүхэд суралцаж байна.

Энэ хичээлийн жилд 64 сургууль нь нэгдүгээр ангийн элсэлтээ авч, 10900 хүүхэд нэгдүгээр ангид элсжээ. Нийт 192 цэцэрлэгт 35791 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Сургууль, цэцэрлэгийн ойр орчмын замын гарц, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажилд дүүргээс 34 байршилд 4700-4800 мкв талбайг засаж сайжруулъя гэдэг судалгааг гаргаж өгчээ. Өнөөдрийн байдлаар 11 байршилд тэмдэг тэмдэглэгээг сайжруулжээ. Үүнд Шинэ Монгол, 33, 44, 53, 68, 87, 97, 133, 147, 158, 183, Натурын Хард рокийн урд талын замын байрлалуудыг засаж гүйцэтгэсэн байна.    



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд