Сэлбэ, Дунд голуудын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадасын гаралтай бохирдол илэрчээ

Сэлбэ, Дунд голуудын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадасын гаралтай бохирдол илэрчээ

2025 оны 8 дугаар сарын сүүлээр орсон усархаг борооны дараах Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голуудын усны дээж, голын ойролцоох хөрсний дээжүүдэд шинжилгээ хийхэд ялгадасын гаралтай бохирдол байгаа нь тогтоогдсон.

Голын усны дээжнээс колиформ, E.coli, Salmonella spp. зэрэг халдварт өвчин үүсгэгч нян, хөрсний дээжид Salmonella spp. илэрсэн бөгөөд энэ нь үерийн дараа бохир ус, ил задгай хог хаягдал нь голын ус, хөрсийг бохирдуулж байгааг харуулж байгаа юм.

Иймд иргэд ариун цэврийг чанд сахих, гараа тогтмол угаах, ил шархтай үерийн усанд орохгүй байхыг анхааруулж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд