Технологийн дээд сургуульд Газрын тосны инженерчлэлийн анги шинээр нээгджээ

Технологийн дээд сургуульд Газрын тосны инженерчлэлийн анги шинээр нээгджээ

Орон нутагт их дээд сургуулийн харьяа сургуулийг байгуулсан нь хотын төвлөрлийг сааруулах, оюутан сурагчид эцэг эхчүүдийн хувьд санхүүгийн хүндрэл багатайгаар мэргэжил боловсрол эзэмших, тухайн бүс нутагт нэн шаардлагатай байгаа мэргэжлээр төгсөн ажлын байраар шууд хангагдах зэрэг олон давуу талтай. 

ШУТИС-ын харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуульд энэ хичээлийн жилд Газрын тосны инженерчлэлийн анги шинээр нээгдлээ. 

Дашрамд, УИХ-ын гишүүн Р.Сэддорж 2025 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулагдаж буй “Газрын тосны үйлдвэр”-ийн бүтээн байгуулалттай танилцсан билээ. Уг бүтээн байгуулалтад БНЭУ-ийн 800 гаруй ажилчид оролцож буйг хараад “Монголчууд маань өөрсдөө энэ үйлдвэрээ ажиллуулах ёстой доо” гэх харуусал төрж байснаа нуух юун! Тиймээс ШУТИС харьяа Өмнөговь аймаг дахь ШУТИС-д “Газрын тосны инженерчлэл” мэргэжлээр 100 хүртэлх хувийн тэтгэлэгтэй мэргэжилтэн бэлтгэх ажлыг зохион байгуулах ажлыг санаачлан, хэрэгжүүлнээр өнөөдөр ажил хэрэг болоод байна.  

Элссэн оюутнууд тэтгэлгээр суралцаж, газрын тосны инженер болсноор Говийн бүс нутагтаа мэргэжлээрээ ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах болно.  Инженер-техникийн суурь мэдлэгтэй, газрын тосны салбарын техникийн ашиглалт, технологийн үйл ажиллагаанд биечлэн оролцох, зохицуулан ажиллах чадвартай мэргэжилтнүүд бэлтгэх тус ангийг шинээр нээж байгаатай холбогдуулан өнөөдөр Өмнөговь аймгийн ШУТИС-ын харьяа Технологийн дээд сургууль дээр ирж инженер мэргэжил сурталчлах өдөрлөгт оролцон, Газрын тосны инженерийн ангийн оюутнуудад БАТЛАМЖ гардууллаа. 

Газрын тосны инженер нь нөхөн сэргээх үр ашгийг нэмэгдүүлэх, өрөмдлөг, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардлыг бууруулах технологийг судалж, тохируулдаг.
Мөн үйлдвэрлэлийн сорилтод анхаарлаа төвлөрүүлж, газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийг сайжруулах арга замыг тодорхойлох, турших, хэрэгжүүлэхэд чиглэдэг. Эдийн засаг, аюулгүй байдал, тоног төхөөрөмж, системийн шинэчлэлтийг тодорхойлох, төлөвлөх, засвар үйлчилгээ үзүүлэхэд анхаарах зэргээр ажиллах өндөр ур чадвар бүхий боловсон хүчин юм.

 

Эх сурвалж: УИХ-ын гишүүний Ажлын алба



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд