“Эко тауэр“-ын 26 давхраас хүн унаж нас баржээ

“Эко тауэр“-ын 26 давхраас хүн унаж нас баржээ

"Эко тауэр"-ын 26 давхрын рестораны террасаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 23:00 цаг орчимд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко-25 барилгын хажууд "Нэг эрэгтэй хүн нас барчихсан хэвтэж байна" гэх дуудлагаар мэдээлэл иржээ."Эко тауэр"-ын 26 давхарт үйл ажиллагаа явуулдаг ... ресторанд үйлчлүүлж байсан иргэн террасаас нь унаж нас барсан байж болзошгүй байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн  шалгаж эхэлсэн байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд