ӨВӨРХАНГАЙ, СҮХБААТАР, ДОРНОД АЙМАГТ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

ӨВӨРХАНГАЙ, СҮХБААТАР, ДОРНОД АЙМАГТ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Хуваалцах Жиргэх

Азийн Хөгжлийн банк болон Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сангийн санхүүжилтээр “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийллийн урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл үе шат хангагдаж байна.

Өнөөдөр төслийг Өвөрхангай, Сүхбаатар, Дорнод аймаг болон 5 дүүргийн сургууль, дотуур байрыг сонгон хэрэгжүүлэхээр тогтов.

Төслийн хугацаанд сум, хорооны нийгмийн ажилтнууд чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, хяналт тавих, агентлагаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт, санхүүгийн үнэлгээ хийх зэрэг ажлуудад хамтран ажиллах, мөн сонгогдсон сургуулиудын нийгмийн ажилтанг төсөл хэрэгжих хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлөөр хангахад дэмжлэг үзүүлж, холбогдох шатны байгууллагуудад уламжлахаар тохиролцлоо.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан “Азийн хөгжлийн банкнаас санаачилсан хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалалд чиглэсэн төслүүдэд цаашид ч хамтран ажиллах болно. Хамгийн гол нь төсөл бүр үр дүнтэй байх ёстой, талууд сэтгэлтэй ажиллах нь чухал.” гэдгийг онцлов.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд