Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон улсын стрийминг үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч "Netflix"-ийн алдартай контентуудын нэг болох "Physical-100"-ийн дараагийн шинэ улирал "Physical: Asia" нэртэйгээр албан ёсны трейлэрээ саяхан цацжээ.
Physical-100 бүтээлд өмнө нь БНСУ-ын 100 тамирчид хоорондоо өрсөлдөн ялагчыг тодруулаг Реалити шоу байсан ба олон сая үзэгчдийг татаж, Netflix-ын бас нэгэн том францайз болсон юм. Тэгвэл энэ удаа илүү өргөн цар хүрээг хамарч уг шоуны хоёрдугаар бүлэг хийгдсэн байна.
Тодруулбал өмнө нь энэ удаад Монгол, Япон, Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Индонез, Турк гэсэн Азийн 8 улсын тус бүр хамгийн шилдэг зургаан тамирчид оролцож, хурд, хүч, тэсвэр хатуужлаа шалгажээ. Одоогоор Монгол гэлтгүй улс бүрээс ямар тамирчид, оролцогчид оролцсон гэдгийг зарлаагүй байгаа ч Монгол улсын Арслан Б.Орхонбаяр Монгол улсаа төлөөлөх зургаан оролцогчдын нэг байж магадгүй гэнэ.
Мөн Монгол улсаас холимог тулаанч, сагсан бөмбөгийн тамирчин, уран нугараач зэрэг шилдэг тамирчид оролцсон байх магадлалтай. Уг шоуны зураг авалт энэ оны 02-р сард эхэлсэн бөгөөд та бүхний сайн мэдэх Manny Pacquiao үндсэн хостоор оролцсон байна.
Netflix-ээр цацагдах уг бүтээл энэ 10-р сард Дэлхий даяар цацагдана.