Баян-Өлгий аймагт ноцтой авто осол гарч 4 хүн хүнд бэртжээ

Баян-Өлгий аймагт ноцтой авто осол гарч 4 хүн хүнд бэртжээ

Баян-Өлгий аймагт ноцтой авто осол гарчээ. Тодруулбал, 2025 оны 9-р сарын 3-ны өглөө Баян-Өлгий аймгийн төвд ноцтой авто осол гарч, өдрийн цагаар явган зорчиж явсан дөрвөн иргэн зам тээврийн осолд өртөн хүнд бэртжээ.

Осолд өртсөн хүмүүсийн нэг нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт амь тэмцэж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.

Харин ослын талаар албаныхнаас тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Аймгийн замын цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагууд нөхцөл байдлыг олон нийтэд нэн даруй мэдээлэх шаардлагатайг нутгийнхан онцолж байна.

 

Эх сурвалж: Баян-Өлгий.мн 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд