Туул голд 26 настай залуу живж амиа алджээ

Туул голд 26 настай залуу живж амиа алджээ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Туул голд өчигдөр буюу есдүгээр сарын 03-нд 26 настай эрэгтэй живж, амиа алджээ.

Тодруулбал: Туул голын эрэг дээр зугаалж байсан 3 хүний 1 хүн нь усанд живчихлээ гэх дуудлагыг 16:52 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авсан байна. Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /26 настай, эрэгтэй/-нь Туул голын усанд живж нас барсан байсныг 17:23 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд