Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2025 оны 09-р сарын 3-ны өдөр иргэнээс техникийн бүрэн байдлаа хангаагүй тээврийн хэрэгсэл явж байгаа талаар нийгмийн сүлжээнд шүүмжлэл гаргасан байв. Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтэс шуурхай ажиллаж "Трансбус" ХХК-ийн автобусыг үйлчилгээнээс буулгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.6-9-д д заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, дахин алдаа дутагдал гаргахгүй байх талаар сануулж ажиллав.
Иргэн та санал хүсэлт гомдлоо 7004-4040 дугаараас гадна манай цахим хуудсаар баримттай илгээж хамтран ажиллаарай.