Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнөд Солонгосын нөлөө бүхий аялагч Монголд аялж явахдаа осолдож нас баржээ.
Энэ сарын 28-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байрлах Уран тогоо хэмээн унтарсан галт ууланд 20 гаруй насны гадаад эмэгтэй гэрэл зураг авахуулж байхдаа хөл алдан доош унаж, харамсалтайгаар амиа алдсан байна.
Уг мэдээллийг тус улсын Гадаад харилцааны яамнаас энэ сарын 7-ний өдөр олон нийтэд мэдээлжээ. Уг нөлөөлөгч эмэгтэй олон нийтийн сүлжээнд 90 мянга орчим дагагчтай нэгэн байжээ. Албаныхны мэдээлж буйгаар талийгаач зураг авахуулж байх үедээ гэнэтийн хүчтэй салхинд цохиулж, тэнцвэрээ алдан, улмаар уулын уруу унажээ. Нөхцөл байдлыг харьяа газрын удирдлагуудтай хамтран үргэлжлүүлэн шалгаж байгаа тухай мөн мэдээлжээ.
Монголын аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг болох Уран тогоо галт уул нь ДТД 1680 метрийн өндөрт оршдог. Тогоо нь ойролцоогоор 500-600 метрийн өргөнтэй, 50-60 метр гүнтэй бөгөөд тус газрыг Өмнөд Солонгосын жуулчид ихээр зорин очих болсон байна.