Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.09.01-09.07/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, 16 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Нийт дуудлагын 54 нь объектын гал түймэр, 3 нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, 10 нь бусад /гол, усны осол, зам тээврийн осол гэх мэт/ ослын дуудлага байна.