Д.Очирбат: Батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтлын 96 хүнийг тусгаарласан

Д.Очирбат: Батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтлын 96 хүнийг тусгаарласан

Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нутаг дэвсгэрийн 28.3 хувьд буюу 444 мянган мкв талбайд тарваган тахлын голомтын бүс байдаг. 2005-2025 онд тарваган тахлын нийт 31 өвчилсөн тохиолдол гарсан. Жилд дунджаар 1-2 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 35 хувьтай байна. Тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол 2020 онд хамгийн олон буюу 6 тохиолдол батлагдаж, нас баралт хамгийн өндөр бүртгэгджээ. 2015 онд Хөвсгөл аймагт тарваган тахлын хоёр тохиолдол бүртгэгдсэн. Мөн өнөөдрийн байдлаар хоёр тохиолдол батлагдлаа. Үүний нэг тохиолдол харамсалтайгаар нас барсан. Нэг тохиолдол нь эдгэсэн. Батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтлын 96 хүнийг тусгаарласан. Харин эрүүл мэндийн байгууллагын 41 хүн тусгаарлалтад байгаа. Мөн гэр бүл болон ойрын хавьтлын 55 хүнийг одоогийн байдлаар тусгаарласан. 

Дээрх нэгдүгээр хавьтлын 35 хүнээс молекул биологийн болон нян судлалын шинжилгээ хийхэд 22 хүн эерэг тодорхойлогдож, 2 хүнд шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр батлагдсан. Мөн 20 хүнийг сэжигтэй тохиолдол гэж бүртгэн, хяналтдаа авсан. 

Дээрээс нь молекул биологи буюу нянгийн шинжилгээ авч, эмнэлзүйн шинжилгээг авснаар дараагийн шатлалын иж бүрэн оношийг тогтоож мэдээллийг хүргэнэ. Тарваган тахал хоёр шинж тэмдэгтэй. Булчирхайн халдвар, уушгины халдвар гэсэн хоёр типтэй байдаг. Үүнээс уушгины халдвар маш аюултай. Хурдан тархацтай. Эрсдэл ихтэйд тооцогддог. Одоогоор хүүхэд туссан тохиолдол бүртгэгдээгүй. Далд байх үе нь 5-6 хоног байдаг. 

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд