Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг дарга М.Цэрэндаш согтуурсан үедээ танхайрч, бусдыг хутгаар сийчсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна. Уг хэрэг энэ сарын 4-ний өдөр болсон аж.
Тэгвэл энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудастаа МЭДЭГДЭЛ гаргажээ.
МЭДЭГДЭЛ
Сайн байна уу Facebook нүүр номын найзууд та бүхэнд өдрийн мэнд хүргье миний талаар сошиалоор цацагдаад байгаа мэдээллийн дагуу хариу тайлбар өгөх нь зөв байх гэсэн үүднээс энэхүү бичвэрийг бичлээ өнөөдрөөс 4 хоногийн өмнө болсон зүйл манай эхнэр ЭМТ эмчээр ажилладаг тухайн өдөр аймаг руу жирэмсэн эх хүргэж өгөхөөр явсан эзгүй байсан миний бие мөн тухайн өдөр гэрт байгаагүй охинруугаа яриад аав нь оройтхоор боллоо ээж нь нилээн оройтож ирэх байхаа хоолоо хийгээд идээрэй гэж утсаар ярьсан манай охин ааваа би Отгонсүрэн аниаг хань болгоод хонолоо шүү гэсэн, манай хүргэний охин юмаа шөнө 2 өнгөрөөгөөд гэртээ ирээд том өрөөндөө шууд ороод унтсан эхнэр шөнийн 3 өнгөрөөж аймгаас ирээд гэр дотуур чинь хүн яваад байнаа чи чинь мэддэггүй юмуу хүүхдүүд зүгээр үү гэж хэлсэн тухайн үед манай урд талын хаалга цоожтой байсан, арын хаалгаар бараг хүн ордоггүй ард талдаа барилгын материал дээврийн төмөр хураасан байсан гэтэл гэрийн арын хаалгаар орсон байсан. Би босоод юун хүн байгаа юм бэ гээд ямар зорилготой үүр шөнөөр манайд юу хийж яваа юм бэ чи гээд барилцаж аваад арын өрөөний нүхрүү унасан тухайн этгээд гараад явсан өглөө нь 8-н цагт орж ирээд ахаа намайг уучлаарай гээд манайруу орж ирсэн, чи шөнө манайд юу хийж яваа юм бэ шөнө 12 цагаас хойш айлаар зөвшөөрөлгүй орж гарах чинь хуулиар хориотой гайгүй юу одоо миний дүү машин тэргээ аваачиж тавь түлхүүрээ эхнэртээ өг гэж хэлсэн за ахаа гээд манайхаас гарсан ийм л зүйл болсон ямарч тохиолдолд эцэг хүн үр хүүхдээ хамгаалах нь эцэг эх хүний үүрэг та бүхэн ойлгоно биздээ аливаа зөрчилийг хуулийн дагуу шийдүүлэх нь зөв байхаа өчигдөр дүү эхнэртэйгээ ирээд явсан ахаа манай хэд сенсаци болгох гээд байнаа дүүд нь бол тийм бодол байхгүй ээ гээд уулзаад явсан миний бие өөрийгөө өмгөөлж хамгаалсан зүйл байхгүй ээ хуулийн байгууллага нь шийдэх бизээ эцэст нь энэ асуудлыг улс төрийн зорилгоор сошиал орчинд ашиглаж байгаад харамсаж байнаа хань ижил, үр хүүхэд, ах дүү, найз нөхөд, настай ижий минь хүртэл харж санаа зовж байгаа ойлгоно биздээ гэжээ.