Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭРДЭНЭС МОНГОЛ нэгдлийн ТУЗ-ийн даргаар ажиллаж, үйл ажиллагааг нь сайжруулж үр дүнд хүргэсэн ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэнг ажил сайжруулах үүднээс ЭРЧИС МОНГОЛ-ын ТУЗ-ийн даргаар томилсон.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ЭРЧИС МОНГОЛ-ын ТУЗ-ийн гишүүд болон Гүйцэтгэх удирдлагатай уулзаж, богино хугацаанд дорвитой үр дүн гаргах чиглэлээр зарим үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал:
ЗГ-ын хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар болох 100 хоногт хийх ажлын төлөвлөгөөний явцын биелэлтийг гаргаж танилцуулах
Нэгдлийн зохион байгуулалтаар ажиллах харьяа компаниудын асуудлуудыг бүрэн цэгцэлж дуусгах
Нэгдлийн хэмжээнд борлуулалтын орлогыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны зардлыг бууруулах
Улс, орон нутгийн төсөвт оруулах татварын орлого, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд тодорхой шийдэл гаргаж танилцуулах
Төрийн өмчит компаниудын үр ашиггүй зардлыг бууруулж, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах
Нэгдлийн хэмжээнд үйл ажиллагааны төлөвлөлт, ашиглалт, хяналтын нэгдсэн удирдлагын тогтолцоог бий болгож, хувийн хэвшлийн сайн туршлагыг нэвтрүүлэх үүрэг өглөө.