Боксын ДАШТ: Манай улсын гурван тамирчин өнөөдөр тулаан хийнэ

Боксын ДАШТ: Манай улсын гурван тамирчин өнөөдөр тулаан хийнэ

Хуваалцах Жиргэх

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Английн Ливерпүүл хотын M&S Bank Arena-д болж байгаа юм. Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцсон. Өнөөдрийн байдлаар Б.Мишээлт, М.Энхжаргал, М.Намуун нар ялагдаж, тэмцээнээ орхисон бол бусад тамирчид үргэлжлүүлэн тулалдаж байна.

Боксын ДАШТ-ийн шөвгийн 16-гийн тулаанууд үргэлжилж буй. Улмаар өнөөдөр манай улсын гурван тамирчин тулаан хийх хуваарьтай байгаа юм.Тодруулбал,

  • Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд О.Есүгэн Хятадын Тайванийн Хуан Сиа Вэнтэй Улаанбаатарын цагаар 19:00-ээс тоглоно.
  • Эрэгтэйчүүдийн 70 кг-д О.Бямба-Эрдэнэ Европын мөнгөн медальт, Туркийн Нецат Екинчитэй 21:00-ээс
  • Шөнө дунд 02:45-аас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа Канадын араб гаралтай Аль-Ахмади Кеома Алитай тоглох юм.


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд