Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчинд залилах гэмт хэргийн үйлдэл нэмэгдэж байна. Иргэд цахим орчинд байршуулсан “Мал хямд зарна, өвс тэжээл худалдана, аккумулятор зарна” гэх мэт зарын дагуу холбогдож бусдад залилуулсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн иргэн энэ сарын 2-ны өдөр фейсбүүкт байршуулсан “Одоо авах хүнд ямаа хямд зарна” гэсэн зарын дагуу үл таних хүний данс руу 7 сая орчим төгрөг шилжүүлэн залилуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 3120 иргэн цахимаар эд зүйл худалдан авах зорилгоор бусдад мөнгөө шилжүүлж залилуулсан гэх тоон мэдээлэл бүртгэгдсэн. Иргэд та бүхэн цахим орчинд худалдаа арилжаа хийхдээ эх сурвалжаа баталгаажуулж, бусдад мөнгөө шилжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.