Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийг 8 жилээр хүлээлгэдэг Улсын төсөв

Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийг 8 жилээр хүлээлгэдэг Улсын төсөв

УИХ-ын гишүүн Ө.Шижир 2016-2026 оны хоорондох 10н жил төсвөөс салбар салбарын үргэлжилсэн,сунжирсан, төсөв урсгасан, үнэг турж үхтэл хүлээлгэсэн төслүүд дээр дүгнэлтүүд хийж байна хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. 

Тэрбээр, 2026 оны Улсын төсвийг хараад, дүгнэлт хийгээд сууж байхад Зөвхөн Боловсролын салбарт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үндсэн болон өргөтгөл барилгын 2-5 жил баригдаж буй төсөл 91 ширхэг, 5-с дээш жил баригдаж байгаа төсөл 4 ширхэг тус тус байна. Эдгээр төслүүд нь нийт дүнгээр Анхны төсөвт өртөг 639.9 тэрбум байсан бол сүүлийн төсөвт өртөг нь 732.3 тэрбум болж 92.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Улсын хэмжээнд нийт 33180 хүүхдийн багтаамжтай 95 ширхэг сургууль, цэцэрлэгийн барилга 2-с дээш жилдээ ашиглалтад орж чадахгүй хүлээгдэж байна. Ирэх жил орно гэж тооцвол 3с дээш жил

Үүнийг задалвал Улаанбаатар хотод нийт ЕБС-ийн 6940 хүүхдийн багтаамжтай 10н сургууль 3.3 жилийн барилгажилтын хугацаатай ашиглалтад ороогүй хүлээгдэж байна, ирэх жил орно гэж тооцвол 4.3 жил. орон нутагт 20.540 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэг дунджаар 2.4 жилийн барилгажилтын хугацаатай ч ашиглалтад ороогүй ирэх жилийг хүлээгдэж байна. Мөн л ирэх жил орно гэж тооцвол 3.4 жил. Цэцэрлэгийн хувьд Улаанбаатарт нийт 540 хүүхдийн ортой 2 цэцэрлэг 3 дахь жилдээ барилгажилт, орон нутагт 5160 хүүхдийн ортой 37 төсөл 3.2 жилийн барилгажилтын хугацаатай ашиглалтад ороогүй тус тус хүлээгдэж байна. Ашиглалтад орох хугацааг мөн л ирэх жил гэж тоовол 4.2 дахь жилдээ ашиглалтад орох нь. Нэг цэцэрлэг ашиглалтанд орох дундаж хугацаа 4н жил гээд боддоо

320-хон хүүхдийн суудалтай өргөтгөл барилгыг СБД-ын 71-р сургууль 2018 онд анх 1.5н тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эхэлж байсан бол нийт 8 жилийн хугацаанд батлагдсан төсөвт 5.1 тэрбум болсон байх жишээ байна.

Энэ хугацаанд төсвийн алдагдал, бүүр цаашлаад ашиглалтад ордоггүй сургууль, цэцэрлэгээ хүлээж хэчнээн хүүхэд сурах орчноор хохирч байна вэ? Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Хүүхэд сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн хуулийн заалт хаачив???

Ердөө 1-2 жилд барьж дуусгах боломжтой сургуулийн барилгыг бүтэн 8 жилээр чирэгдүүлж, төсөвт өртгийг гурав дахин өсгөж байна.

Энэ мэт 2016-2026 оны хоорондох 10н жил төсвөөс салбар салбарын үргэлжилсэн,сунжирсан, төсөв урсгасан, үнэг турж үхтэл хүлээлгэсэн төслүүд дээр дүгнэлтүүд хийж байна.

Ядаж л эхлээд сургууль цэцэрлэгийн барилгыг 1-2 жилд барьж дуусгадаг улс больё. 2000н айлын хотхоныг ганц, хоёрхон жил барьчихдаг сайд танхимд чинь сууж байхад үлгэр жишээ авал даа.

бичвэр нарын зураг байж магад

зурат төсөл ба бичвэр нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд