ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРУУДЫГ “112” ДУГААРТ ШИЛЖҮҮЛНЭ

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРУУДЫГ “112” ДУГААРТ ШИЛЖҮҮЛНЭ

Хуваалцах Жиргэх

ЦЕГ-аас яаралтай тусламжийн 101, 102, 103 дугааруудыг олон улсын жишгийн дагуу нэгдсэн “112” дугаарт шилжүүлэх ажлыг улсын хэмжээнд өрнүүлж буй.

Энэ ажлын хүрээнд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа холбогдох албаны төлөөллийн хамтаар өнөөдөр /2025.09.11/ тус ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар яаралтай тусламжийн 101, 102, 103 дугааруудыг олон улсын жишгийн дагуу нэгдсэн “112” дугаарт шилжүүлэх, дуудлагын мэдээллийг камерын хяналтын төвтэй уялдуулах талаар мэдээлэл солилцож, орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлэлцэв.

Нэгдсэн 112 дугаарт нэвтэрснээр ямар ч нөхцөлд цагдаа, түргэн тусламж, гал командын үйлчилгээг шуурхай авах боломж бүрдэх юм. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд