Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймагт 3.7 магнитудыг хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ

Говь-Алтай аймгийн Бугат суманд өнөөдөр 2025.09.11 өдөр 3.7 магнитудыг хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Тодруулбал, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээр 2025 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 08.20 цагт Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс урд зүгт 51км, Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс баруун хойд зүгт 74км, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвөөс баруун урд зүгт 92км зайд байжээ.

Мөн 2025 он гарсаар Монгол Улсын хэмжээнд нийт долоон удаагийн 3.5-5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Сүүлийн үед судлаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлах болсон билээ. Хавтангууд нь үргэлжийн хөдөлгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг. Ингэснээр хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөн уян харимхай долгионыг үүсгэснээр манай дэлхий долгисон хөдөлгөөнд ордог ажээ. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинээр хагарлыг үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн үүсгэснээр эх газрын газар хөдлөлтийг үүсгэдэг юм байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд