Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 13 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 13 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо.

Хуваалцах Жиргэх

Хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 12 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа, Журмын дагуу орц гарц гаргах, авто зам сэтлэх сүвлэх зөвшөөрөл олголтын мөрөөр хяналт шалгалт хийсэн талаарх мэдээлэл болон Нийтийн эзэмшил, орон сууц доторх эвдрэл гэмтэлтэй өнгө үзэмжгүй эгнээ, явган зам тусгаарлах хайс, хашлагуудад үзлэг шалгалт хийж, цаашид авах арга хэмжээний талаарх танилцуулгуудыг Нийслэлийн замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар, Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд автобусны дулаан зогсоолуудын бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт явуулж хэвийн найдвартай ажиллагааг хангаж буй талаар Төвийн 6 дүүргийн менежер, Нийслэлд хийгдэж буй явган замын шинэчлэлтийн ажлын явцын талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Б.Ганзориг нар тус тус мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг: Явган замын шинэчлэлтийн ажлын хүрээнд хийгдэж буй байршлуудыг яаралтай цэвэрлэх, явган зам дээр байршсан шонгуудыг шилжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэд аюулгүй зорчих нөхцөлийг хангах, зам сэтлэх, сүвлэх зөвшөөрөл өгсөн байршлуудын нөхөн сэргээлтийн хяналтыг сайжруулж хэвийн болгох, явган дээр байгаа тэмдгүүдийг шилжүүлэх ажлуудыг яаралтай хариуцсан байгууллагууд хийх зайлшгүй шаардлагатай байна.

Бид иргэдээ аюулгүй зорчих нөхцөлийг хангах хэрэгтэйг онцоллоо. Мөн бид энэ онд цэвэрлэгээ үйлчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг нэлээд хийж байна. Үүнд явган зам угаах төхөөрөмж байгаа. Бид шороонд дарагдсан байдалтай байгаад байж болохгүй.

Явган замаа угааж, шарилж устгалаа хийхийг дүүргийн менежерүүд анхаарах хэрэгтэй.

Ирэх 7 хоногт Самбарын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Үүний бэлтгэл ажлыг хийж дүүргүүд зөвшөөрөлгүй байршсан самбарын судалгаа мэдээллийг гаргахыг үүрэг болгож, буулгалтын ажлыг зохион байгуулахыг холбогдох дарга нарт чиглэл болголоо

Инженер хангамжийн чиглэлээр 5, Хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 2, Тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 2, Хүнс хангамжийн чиглэлээр 2, нийт 11 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд