Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн" Улирлын томуугийн дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, зорилтот бүлгийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд болон 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй иргэд дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Томуугийн өвчлөл ирэх арваннэгдүгээр сард улаанбарханы халдвартай хавсраад ноцтой болж болзошгүй байгааг судалгаа, шинжилгээгээр тооцоолж байгаа. Иймд зорилтот бүлгийн иргэд дархлаажуулалтдаа хамрагдсанаас энэ эрсдэлээс сэргийлж чадна. Зарим иргэдийн дунд вакцин гэхлээр аюултай зүйл мэт ташаа мэдээлэл байдаг. Эмч хүний хувьд хэлэхэд дархлаажуулалт бол халдварт өвчинтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга" гэлээ.