Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Mining Week & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Арга хэмжээний хүрээнд Улаанбаатарын бүсийн Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн хөгжлийн концепц салбар хуралдаан зохион байгуулагдлаа.
Салбар хуралдааны нээлтэд шадар сайд С:Амарсайхан оролцож, тус гурван дүүргийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хамтран хөгжих боломжуудыг танилцууллаа.
•Монгол Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолоор улсын зэрэглэл бүхий Багануур, Налайхыг бие даасан хот Багахангай дүүргийг дагуул хот болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Налайх, Багануур дүүргүүд нь харилцаа холбоо, авто зам, барилга, инженерийн дэд бүтцээр хангагдсан, ажиллах хүчний нөөц сайтай учраас Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах стратегийн түшиц бүс болон хөгжих юм. Хүн амын шилжилт, суурьшлын хандлага нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд эдгээр бүсэд дэд бүтцийн хүртээмж, ялангуяа дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дулааны станц байгуулах шаардлага бий болоод байна.
•Гурван дүүрэг тус бүр өөрийн онцлог эдийн засгийн бүтэцтэй.
Багануурт хүнд үйлдвэр, химийн технологи, аж үйлдвэрийн парк хөгжүүлэх боломжтой.
Налайх дүүрэгт барилгын материалын үйлдвэр, технологийн парк, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээний бүс байгуулагдана.
Багахангай дүүрэгт тээвэр, логистик, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой.
•Дээрх байдлаар гурван дүүрэг нь өөр өөрийн онцлогтой боловч харилцан бие биеэ нөхөж Үйлдвэрлэл, үйлчилгээний бүс болж хөгжих бөгөөд энэ нь Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг түргэсгэх цогцоор нь хөгжүүлэх хөгжлийн шинэ гарц юм. Иймд энэхүү зорилгыг бодит ажил хэрэг болгохоор хөгжлийн хамтарсан кластер буюу “Багануур, Багахангай, Налайх хотуудын хөгжлийн концепц”-ийг тодорхойлох судалгааны ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Судалгаа нь дүүрэг тус бүрийн эдийн засгийн чиглэлийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, байршлын оновчлол хийх гэсэн гурван үндсэн чиглэлтэй.
•Эдгээр ажлыг уялдуулснаар гурван дүүрэг харилцан бие биеэ дэмжсэн, уялдаа холбоотой хөгжлийн шинэ загварт шилжинэ. Ийнхүү
уул уурхайн ууган голомт, эрчим хүчний эх үүсвэр, тээвэр логистикийн төв болсон Налайх, Багануур, Багахангай дүүргүүд нь бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд уул уурхайг түшиглэн эдийн засгийн төрөлжилт, аж үйлдвэр, дэд бүтцийн шинэ төвүүд болон төлөвшиж байна.