Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2025-2026 оны хичээлийн шинэ жил өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 818 мянга гаруй хүүхэд ЕБС-д суралцана. Үүнээс 78 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн ороод байна. Тэгвэл 2025-2026 оны хичээлийн жилд сурагчдын амралт хэзээ эхлэх талаарх мэдээллийг танилцуулж байна.
Өвлийн амралтын хуваарь:
/НИЙСЛЭЛ/
- Бага анги: 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зургаан долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт хичээл эхэлнэ.
- Дунд анги: 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас хичээл орно.
- Ахлах ангийн сурагч: 12 дугаар сарын 22-ноос амарна. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.
/АЙМАГ, СУМ, БАГ/
- Бага анги: 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ны Даваа гаригт хичээл эхэлнэ.
- Дунд анги: 12 сарын 22-ны өдрөөс эхлэн дөрвөн долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ноос хичээл орно.
- Ахлах анги: 12 сарын 22-ноос амарч, нэгдүгээр сарын 19-нд хичээл эхэлнэ. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.