АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 65 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ

АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 65 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.09.08-09.14/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт дуудлагын 51 нь объектын гал түймэр, 2 нь ой, хээрийн түймэр, 1 нь хүчтэй салхи шуурга, 1 нь газар хөдлөлт, 10 нь бусад /гол, усны осол, зам тээврийн осол гэх мэт/ ослын дуудлага байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд