Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсны амь нас хохирсон зам тээврийн ослын хэргийг шүүх хурал яг одоо /2025.09.16/болж байна.
Прокуророос Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсны хэрэгт Ц.Отгонбат гэгчийг яллагдагчаар татан, Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Харин тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн тавдугаар сарын 02-ны өдөр болж, шүүхээс зам тээврийн ослын хэрэгт, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн юм. Тодотговол, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээ хийж буй хүн нь хуульд заасан шаардлага хангасан, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр авсан байхаар хуульд зохицуулсан. Хэрэгт зам тээврийн ослын талаар дүгнэлт гаргасан шинжээч нь дээрх шаардлагыг хангасан эсэх талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүх тусгай мэдлэг бүхий, дүгнэлт гаргах эрхтэй шинжээчээр “зам тээврийн ослын талаарх дүгнэлт”-ийг гаргуулахыг Прокурорт даалгаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн юм.