Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна.
Өнөөдрийн хурлаар
- Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай мэдээллийг Монгол Улсын ЭЗХЯ-ны сайд Н.Учрал
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд талаарх мэдээллийг Монгол Улсын сангийн сайд Б.Жавхлан болон албаны хүмүүс мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариуллаа. Даваа гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцэх асуудалд завсарлага авсан. Мөн төсвийн ажлын хэсэг байгууж УИХ-ын гишүүн Б.Түвшин ахалж ажиллаж байна.