Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
-“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээний тайлангийн тухай
-Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журамд “40 хувиар”)
-Оросын Холбооны Улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
-Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний тухай
-Иргэдийн санал, санаачилгын цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (“Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам” Засгийн газрын 2025 оны 20 дугаар тогтоол)
-Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай -Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай
-Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай -Улсын Их Хурлын дарга “Парламентын дарга нарын дэлхийн бага хурал”-д оролцсон дүнгийн тухай
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай
-Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай
-Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол, Австрийн Засгийн газар хоорондын хэлэлцээр, Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол, Австрийн Засгийн газар хоорондын хэлэлцээр
-Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол, Сербийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (“Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2024 оны 249 дүгээр тогтоол)
-Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханы санаачлан боловсруулсан Сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатарын санаачлан боловсруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (“Цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтэц” Засгийн газрын 2017 оны 76 дугаар тогтоол)
-Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам)
-Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн тухай
-Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй үндэсний шигшээ багт)
- Бусад асуудал