О.Батнайрамдал: Оюутолгойн 12 тэрбум долларын зээлийн хүүг 3%-аар бууруулахад ахмадын тэтгэврийг 22%-аар нэмэх хэмжээний мөнгө яригдана

О.Батнайрамдал: Оюутолгойн 12 тэрбум долларын зээлийн хүүг 3%-аар бууруулахад ахмадын тэтгэврийг 22%-аар нэмэх хэмжээний мөнгө яригдана

Хуваалцах Жиргэх

УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

2026 оны төсвийн хүрээ, 2027, 2028 оны төсвийн төсөөллөө эдийн засгийн өсөлт 5,7-6,5% байх нь гэж  нэлээн өөдрөг төсөөлсөн байна. Үүнийг ЗГ-ын танилцуулсан мэдээллээс эш татаж байгаа.Оюутолгойн зэс, алтны агуулга цэвэр зэсээр 22-31% хүртэл нэлээн огцом сайжирна гэсэн таамаглал дээр үндэслэж, эдийн засгийн өсөлтөө 6,5% гэж тооцоолсон байна. Оюутолгойн одоо явж байгаа далд уурхай болон ил уурхайн дундаж агуулга  Онтрэг  оруулахгүйгээр сайжрахгүй байгаа. Харин ч эсрэгээрээ буулттай. Харин энэ өөдрөг таамаг дээрээ юу оруулсан байна гэхээрээ,  Онтрэгийн талбай руу олборлолт орно гэсэн агуулгаар энэ таамаглал гарсан гэсэн үг. Онтрэгийн талбай одоо явж байгаа Оюутолгойн талбай 2-ын алт, зэсний агуулга нь хоорондоо ялгаатай.  Алт, зэсний агуулга онтрэгийн талбай дээр ойролцоогоор 65-76%-аар илүү байдаг зэс алтан дээр. Эдийн засгийн үндсэн таамаглалын нэг нь Онтрэгийн талбай руу 2026 оноос олборлолт орж байж, бид нар зэс алтны агуулгаа сайжруулна  гэсэн таамаг дээр эдийн засгийн тооцооллоо хийсэн байна. 

Г.Дамдинням сайдаас асуумаар байна.Онтрэ дээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гээд та ажлын хэсгийн ахалж байгаа. Энэ асуудал хэрхэн явж байгаа вэ? Бид нар онтрэ дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад, олборлолт оруулж байж, төсвийн хүрээн дээрээ орсон эдийн засгийн өсөлтдөө хүрэх таамаглал нь бодитоор биелнэ гэсэн үг. Хэрвээ энэ хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадахгүй бол төсвийн хүрээний таамаглал буруу болох гээд байна. Хоёрдугаарт Б.Жавхлан сайдаас асуух асуулт байгаа.  Өнөөдөр хэдэн ахмадын тэтгэврийг 6%-аар нэмэгдүүлнэ гэж ярьж байна. Тэгээд инфляцдаа ч яг хүрэхгүй л байгаа юм . Үүн дээр  олон ахмадууд мессеж бичиж байна. Ойролцоогоор 378 тэрбум төгрөг тэтгэврээ 6%-аар нэмэгдүүлэхэд зарцуулахаар тооцоололтой юм байна. 12 тэрбум долларын ОТ дээр байгаа зээлийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүд нь  11%-аар хүү төлж байгаа. Жил бүр хүү төлж байгаа гэсэн үг. Ойролцоогоор 1,3 тэрбум долларын хүү төлж байгаа.Цашдаа ахмадын тэтгэврээ хэрхэн нэмэх, багш, эмч, ажилчдынхаа цалинг хэрхэн нэмэгдүүлэх. Төсвөөс гадуур  ТӨК-ийн ашигт ажиллагааг бас давхар ярих хэрэгтэй. Тэд нарын ноогдол ашгийг  хэрхэн наашлуулж энэ асуудлуудаа шийдэх вэ? 

Төсвийн бялуу томроход өөрөө орон зай багатайг ойлгож байна. Гэхдээ ОТ дээр байгаа 12 тэрбум долларын хувь нийлүүлэгчдийн зээлийн 11%-ийн зээлийн хүүг 3%-аар бууруулахад 1,4 их наяд төгрөг буюу ахмадын тэтгэврийг 22%-аар нэмэх хэмжээний мөнгө яригдаж байгаа. Өнөөдөр ЗГ 6,6%-ийн хүүтэй гаднаас зээл авах боломжтой чадвартай, гэтэл Оюутолгой, Рио Тинто компанид 2 оронтой тоогоор 11%-аар хүү төлж байгаа нь асуудалтай байгаад байна. Үүн дээр өөрт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлж, одоо бид нар үүн дээр зээлийн хүүг хугацаанд нь бууруулах уу. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд