Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өчигдөр буюу 2025.09.17 өдөр 15:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянбэлчирийн давааны Сайхан мод орчмоос 2 настай хүүхэд гэрийнхээ гаднаас алга болжээ. Сумын засаг даргын захирамжаар онцгой байдал зарлаж, урд шөнийн турш эрэн хайх ажиллагаа явуулсан ч олоогүй тул хоёр настай хүүг эрэн хайх ажил үргэлжилж байна.
Тариалан сумын төсөвт байгууллагын албан хаагчид, аж ахуйн нэгжийн ажилчид сумын нийт иргэд, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчид нийт 100 орчим хүн эрлийн ажиллагааг зогсолтгүй үргэлжлүүлж байгааг албаныхан мэдээллээ.
Хүү алга болох үедээ хөх цамц, жийнсэн өмд, цагаан пүүзтэй байжээ. Хүүг харсан, олсон хүн байвал 8829-4661, 7038-6057 дугаарт яаралтай мэдэгдэнэ үү.