П.Наранбаяр: Багш нарын цалинг 25 хувиар нэмэхэд ₮560 тэрбум шаардлагатай

П.Наранбаяр: Багш нарын цалинг 25 хувиар нэмэхэд ₮560 тэрбум шаардлагатай

Хуваалцах Жиргэх

Боловсролын сайд П.Наранбаяраас багш ажилчдын цалин хөлс нэмэгдүүлэх цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, Багш нарын цалинг нэмэгдүүлэх нь цаг үеийн шаардлага болж байна. Энэ удаагийн төсөвт бид 100 тэрбум төгрөгийн орон зай гаргуулсан. Гэхдээ энэ хангалтгүй. Энэ салбарт ойролцоогоор 98 мянган хүн ажиллаж байна. Цалингийн судалгаа хийж үзэхэд ажлын ачаалалтай нь нийцүүлэн үндсэн цалингийн хоорондын ялгааг багасгах шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарсан. Хоёрдугаарт цалин нэмэх шаардлагатай. 

Багш нарын цалинг 25 хувиар нэмэхэд 560 тэрбум хэрэгтэй гэх тооцоо гарсан. 

Энэ удаагийн төсвийн алдагдал 1.3 их наядтай байгаа. Урсгал зардал дээр нь орж ирнэ. Цалингийн асуудал салбар салбарын яамдын асуудал биш. ГБХНХЯ, Сангийн яамны оролцоотой явдаг. 

Мөн багш нарын цалингаас гадна ипотекийн зээлийн асуудлыг ч хөндөж байгаа. 80кв.м-ээс дээш орон сууц худалдан авч байгаа иргэдийн нийт ипотекийн зээлийн хэмжээ 1.8 их наяд төгрөг байгаа. Энэ асуудлыг ярилцаад хязгаарлалт тогтоож чадвал жилдээ мянган багш ажилтанд ипотекийн зээл олгох боломжтой болно. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд