Б.Баттулга: Он гарснаас хойш 22 иргэн угаартсан

Б.Баттулга: Он гарснаас хойш 22 иргэн угаартсан

Хуваалцах Жиргэх

Угаарын хийн хордлого, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох албадаас мэдээлэл хийлээ.

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар" Нийслэлийн хэмжээнд он гарсаар объектын гал түймрийн нийт 1900 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Гал түймрийн улмаас 18 иргэн түлэгдэж, 17 иргэний амь нас эрсдээд байна. Гал түймрийн 65 хувь нь гэр хороололд бүртгэгддэг. Шалтгаан нөхцөлийн дийлэнх нь яндангийн цооног, пийшин зуухны аюулгүй ажиллагаа зэргээс шалтгаалж буй.

Иймд галлагааны улирал эхэлж буй энэ үед бид аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн онцгой байдлын газраас "Сэргийлье, хамгаалъя" нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү арга хэмжээ нь нийт дөрвөн үе шаттай.  Үүнд, яндангаа хөөлье, галлагаа эхэллээ, цахилгаан, өрхийн аюулгүй байдлыг хангая гэх санаачилгын хүрээнд мэргэжлийн байгууллага, алба хаагчид айл өрхүүдэд зөвлөмж хүргэж ажиллана. 

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн газрын дарга Б.Баттулга" Манай төв нь Улаанбаатар хотын долоон дүүргийн нийт 176 мянган өрхийг угаарын хийн хордлогоос урьдчилсан сэргийлэх чиглэлээр хяналт тавьж ажилладаг.

Айл өрхүүд стандарт бус пийшин, зуух ашигласнаар угаарын хийн хордлогод өртөх эрсдэл байсаар байна. Бидэнд байгаа тоон мэдээллээр он гарснаас хойш 22 иргэн угаартсан, эндэгдэл бүртгэгдээгүй. Бидний зүгээс иргэдэд зөвлөмж хүргэх, хяналт, шалгалтыг хийж байгаа. Мөн энэ онд бид 176 мянган айл өрхөд угаарын хийн шинэ  төхөөрөмжийг суурилуулахаас 90 мянган айл өрхөд суурилуулаад явж байна" гэлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд