Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
Иргэн баян бол улс баян гээд байдаг. Гэхдээ яг үнэндээ одоохондоо Баян байх бол үнэхээр дүүрсэн асуудал байна. Яагаад гэвэл Монгол хүний хамгийн анхдагч ер нь хүний хамгийн анхдагч хэрэгцээ болсон хоол,агаар, ус байр орон гээд амьдрах таатай орчнууд нь бүрэн хангагдаагүй энэ цагт юун баяжих тухай асуудал байна. Манай Монгол Улсад наад зах нь хүний анхдагч хэрэгцээ болсон байр орон сууцаар хангагдсан иргэдийн тоо хэд байгаа юм бэ. Нийт иргэдийн хэдэн хувь нь байр орон сууцаар хангагдчихсан, дараагийн баяжих хүсэл рүүгээ явж байгаа юм бэгэдэг асуудлыг хөндмөөр байна. Энэ тал дээр төр засгийн бодлого оновчтой хэрэгжиж, чиглэж чадаж байгаа юу гэдэг асуултыг иргэд өдөр бүр ярьж байгаа.
Өдрийн бодол шөнийн зүүд болсон байр орон сууцтай болох энэ хүсэл мөрөөдөл үнэхээр бас их эмзэг асуудал байгаа. Монголын залуучууд, шинэ залуу гэр бүлүүд эх орондоо хамтын сайхан амьдралыг эхлүүлээд байр орон сууцаар хангагдаад явах боломж хэрхэн хангагдсан байгаа вэ. Байрны түрээс маш өндөр болчихсон, өөрсдийн гэсэн орох оронтой болох боломжгүй, хөдөлмөр нь үнэлэгдэхгүй байна. Тийм учраас гадаадад гарч байрны мөнгө хийх хүсэлтэй залуусын цуваа маш их болчсон. Ерөнхий сайдаас асууя. Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024 оны 4 сараас хэрэгжиж эхлээд, батлагдаад мөрдөгдөж байгаа. Үүн дээр талархууштай зүйл байна. Бараг бүх л сан хоосорчихсон, дампуурчихсан, хулгайд идэгдчихсэн байдаг. Харин Үндэсний баялгийн санд 4,7 их наяд төгрөгийн хуримтлал үүсчихсэн байгаа нь үнэхээр бахархалтай.
Гэхдээ монгол хүн бүр бараг худалч хүнд ялангуяа залуу гэр бүлүүд энэ ипотекийн зээлийн 6%-ийг авах юм сан гээд мөрөөдөөд, ар өврийн хаалга хайгаад явж байгаа энэ цаг үед Монгол улс өөрөө энэ мөнгөө гадаадын банканд 4,4% 3% орчим мөнгөө байршуулаад хүүлээд байдаг нь ямар учиртай вэ? Эхлээд Монгол Улсдаа байгаа асуудлаа шийдэхийн тулд өөрсдийнхөө энэ боломжийн мөнгийг асуудлаа шийдэхэд зарцуулах ёстой юм биш үү? Гэтэл бид нар гадаадаас зээл тусламж бүтээн байгуулалтын гээд л өндөр хүүтэй зээл хайгаад л яваад байдаг.