Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр /2025.09.18/ угаарын хийн хордлого, элдэв эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлаар албаны хүмүүс мэдээлэл хийсэн. Энэ үеэр, 2025-2026 оны өвөл иргэд шахмал түлшээ “Хотула” гэж аппликейшнээр дамжуулан худалдан авах талаар ярилаа.
Тухайлбал, "Дижитал инфосек" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтан-Очир аппликейшний талаар мэдээлсэн.
Ц.Алтан-Очир “Сайн картаар иргэд түлшээ авч байгаа. Манай аппликэйшн иргэдэд нэмэлт сонголт болох юм.
Энд “Сайн” карт болон угаарын хий мэдрэгч төхөөрөмжүүд холбогддог. Ингэснээр өрхийн картыг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах байдлаар удирдах боломжтой. Картаа хаах, цэнэглэх, үлдэгдлээ хянах, түлш борлуулах цэгүүдийг харах зэрэг бололцоотой.
Эдгээрээс гадна аравдугаар сарын 1-нээс иргэний үнэмлэхийн QR уншуулж, түлш авах боломжийг ч олгоно” гэжээ.