Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарыг мансууруулах бодис болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа билээ.
Тэднээс Б.Амарсайхан хилийн чанадад буй бол Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хориод байсан юм. Тэгвэл Прокуророос яллагдагч Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналыг шүүхэд энэ сарын 17-ны өдөр гаргасан байна. Үүнийг дагуу Шүүх хэргийн материал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хяналтын прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай танилцаж үзэхэд яллагдагч Л.Алтан-Очир болон Э.Тэмүүлэн нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналд тусгасан хууль зүйн үндэслэл тодорхойгүй, мөн саналд дурдсан “...үйлдсэн гэмт хэргийн шинж буюу бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, эрүүл мэндэд нь хохирол учруулж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжпүүлэх шаардлагатай” гэх үндэслэл хуульд тусгагдаагүй, прокурор гаргасан саналынхаа хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг хуульд заасны дагуу шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулаагүй, энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хяналтын прокурор саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Ингэхдээ яллагдагч Э.Тэмүүлэн, Л.Алтан-очир нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч, яллагдагч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч, энэ талаар гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзжээ.
Харин яллагдагч Ц.Санжаачойпэлийн цагдан хорих хугацаа дуусах болоогүй байгаа.