Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Иргэн нь 2025 оны 9 сарын 16-нд Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасагт боом өвчний сэжигтэй тохиолдол гэж оношлогдон тусгаарлагдаад байсан юм.
Аймгийн ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний баг дуудлаганд үйлчилж лабораторийн шинжилгээнд сорьц авч PCR –аар шинжлэхэд шинжилгээгээр эерэг гарсан. Мөн Нян судлалын шинжилгээ хийгдэж байсан юм. Тухайн иргэн Хөхнуур багийн Хатуугийн сайрт 2025 оны 9 сарын 6-наас хойш мал худалдаж авсан иргэний 60 гаруй үхрийг төхөөрөхөд оролцсон бөгөөд голомтонд аймгийн ЭМГ, ЗӨСТ, МЭГ, сумын ЭМТ, малын эмч нарын бүрэлдхүүнтэй баг ажиллажээ. Ихтамир сумын Засаг даргын 2025 оны А/125 захирамжийн дагуу тухайн бүс нутагт хязгаарлалтын дэглэмийг 2025 оны 09 сарын 17-ноос эхлэн 6 хоногийн хугацаагаар тогтоож хяналтын пост ажиллуулж байна.
Тэгвэл Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдолдол тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр боом өвчний арьсны хэлбэр(А22.0) болох нь батлагдлаа. (2025.09.20)




Тиймээс иргэд та бүхэнд дараах анхааруулгыг хүргэж байна:
Голомтот нутаг руу зорчихгүй байх
Боомоор өвчилсөн мал болон газрын хөрснөөс хүнд халдварлах тул эдгээр эрсдлээс сэргийлэх
Тодорхой шалтгаангүй үхсэн, өвчилсөн малтай харьцахгүй байх.
Үхсэн малын мах, арьс ширийг худалдан борлуулахгүй ашиглахгүй байх
Малын хашааны болон шонгийн нүх ухах, газар шорооны ажил хийхдээ бээлий өмсөх
Шалтгаан тодорхойгүй мал үхсэн тохиолдолд малын эмчид хандах
Малын гаралтай түүхий мах махан бүтээгдхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх
Үхсэн малыг ил задгай хаяхгүй байх, шатаах устгах
Малаа боомын вакцинд хамруулах
эх сурвалж: ЗӨСҮТ