Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Эрт илрүүлэг үзлэг" оношлоогоог 2025 оны есдүгээр сарын 22-ноос эхлэн тодорхойгүй хугацаанд зогсоохоор болсныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлсэн.
Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн программаа шинэчилж байгаа, эрт илрүүлэг үргэлжилнэ гэх мэдээлэл өглөө.
Тэрээр "Эрт илрүүлэг маш чухал. Гэхдээ өмнөх үеүдэд хийгдэж байсан эрт илрүүлгийн тогтолцоог илүү оновчтой, үрэлгэн биш өгөөжтэй тогтолцоо хийхээр программаа шинэчилж байгаа. Эрт илрүүлгийн программ шинэчлэгдэж, 10 дугаар сарын дундаас эхлээд шинэ хөтөлбөрөөр дахин хэрэгжүүлж эхэлнэ. Тухайлбал, ходоодны хорт хавдрыг үзэхийн тулд иргэнээс цусны дэлгэрэнгүй шинжилгээ үзэж, илүү зардал гаргахгүй. Харин дурангаар ходоод болон улаан хоолойг давхар дурандаж хавдрын эрсдэл байгааг илрүүлчихнэ. Элэгний хорт хавдрыг үзэхэд биохими, цусны дэлгэрэнгүй, шээсний шинжилгээ бараг л шаардлагагүй. В, С вирус байгаа эсэхийг үзээд, вирус байвал эход үзээд, өөрчлөлттэй байвал нарийн мэргэжлийн эмч, нарийн шинжилгээнд хамрагдана. Уушгийг жишээ нь цээжний рентген авахад л хангалттай. Умайн хүзүүн хавдрын тухайд хөхөнцөр вирусийн халдвартай эсэхийг нь шалгахад л хангалттай. Ялгаа нь энэ. Тэгэхээр бид лабораторийг дэмжсэн үрэлгэн, шаардлагагүй шинжилгээ авах шаардлагагүй. Төсвийн мөнгийг үрэлгэн үрдэг биш оновчтой байлгахад анхаарна" гэв