Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн дуудлага ихэсч байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага СХД-ийн ОБГ-т 19.42 цагт ирсэн байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 5 ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн, зэрэгцээ барьсан иргэн А-гийн 5 ханатай гэрийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Н /25 настай, эмэгтэй/, иргэн А /3 настай, эмэгтэй/ нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.