Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Загастайн даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан Азза ХХК, Улиастай сумын хот тохижилт үйлчилгээний албаны алба хаагчид Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 30 км, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 20 км нийт 50 км зам засварын арчилгаа хийж Загастайн давааны замын зорчих хэсгийг нээж нэг чигийн урсгалтай болгосон.
Өнөөдрийн байдлаар Завхан Азза ХХК-ны 11 ажилтан 8 автомашинтай зам арчилгааны ажлыг зохион байгуулж байна.
Эх сурвалж: Завхан онцгой байдлын газар