Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн сайд Алберт Лео Ван Клаверентэй уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд уул уурхай, бизнесийн чиглэлээр өргөжин тэлж байгааг онцлоод цаашид талуудын хамтын ажиллагааг худалдаа, боловсролын салбарт эрчимжүүлэх талаар санал солилцов.
Монгол Улс нь Латин Америкийн улсуудтай тогтоосон харилцаа, тэр дундаа Чили Улстай тогтоосон харилцаандаа онцгой ач холбогдол өгдөг бөгөөд тус улстай харилцан ашигтай бүхий л салбарт нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй буйгаа сайд Б.Батцэцэг онцлон тэмдэглэв.
Чили Улсын Гадаад хэргийн сайд Алберт Лео Ван Клаверен харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэхийн сацуу гадаад бодлогодоо феминист чиг хандлагыг баримталдаг улсуудын хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.