Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн Ж.У, Ц.С нар нь гэр бүл болоод 35 жил хамт амьдарсан, эхнэр Ц.С нь 2021 оны 11 сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгож, 2024 оны 07 сарын 24-ний өдөр нас баржээ. Ж.У нь 2024 оны 11 сарын 13-ны өдөр насны тэтгэвэр тогтоолгож, өөрийн тэтгэвэр дээр нас барсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн 20% буюу 359,500 төгрөгийг нэмж олгуулах тухай хүсэлтийг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газарт гаргахад гэр бүлийн гишүүнийг нас барах үед иргэн Ж.У нь өөрөө өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байсан гэх шалтгаанаар татгалзсан хариу өгчээ. Ж.У нь би Гэр бүлийн тухай хууль заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн, эхнэртэйгээ 20 жилээс дээш хугацаанд хамт амьдарсан хуульд заасан шаардлагыг хангасан гэж маргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1, 9.2, 9.3-т заасан шаардлагаас гадна Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 0183 дугаартай зөвлөмжийн 2-ийн 6-д зааснаар гэр бүлийн гишүүн болон нөхөр эсвэл эхнэр 2лаа өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой гэтэл нэхэмжлэгч Ж.У нь гэр бүлийн гишүүн нас барах үед тэтгэврээ тогтоолгоогүй сүүлд тогтоолгосон иймд хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэх үндэслэлээр татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх шийдвэр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж тэтгэврийн нэмэгдлийг зохих журмын дагуу тооцоолон бодож олгох нь зүйтэй гэж дүгнэн, энэ асуудлаар хуульд нарийвчлан зохицуулаагүй, хуулийг тайлбарлан хэрэглэх ёстой, энэ тохиолдолд 2лаа тэтгэвэр авч байсан байхыг шаардаагүй, тусгай 2 нөхцөлийг хангасан тохиолдолд хожим тэтгэвэр авахад 20%-ийг тэтгэвэр дээр нь нэмж олгох боломжтой гэсэн байдлаар хуулийг тайлбарлаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН