Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, БНСУ-ын Бусан хотын “Dong-A” их сургуулийн эмнэлгийн захирал Ан Хи Бэ нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ технологи, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт аргуудыг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж чадавхижуулах, дадлагажуулах болон мэргэшүүлэх хөтөлбөрт хамруулах, туршлага солилцох уулзалт, семинар зохион байгуулах, үүдэл эсийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, холбогдох тоног төхөөрөмж, сургалтаар хангах тал дээр хамтарч ажиллахаар болсон байна.