С.Эрдэнэболд:

С.Эрдэнэболд: "Алт 3" хөтөлбөрийн сургаар байгалийн онгон, дагшин байдлыг алдагдуулж их хэмжээний асуудал гарч байна

УИХ-ын чуулганы /2025.09.23/-ны өдрийн хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Ажлын хэсгээс асуулт тодруулах зүйл байгаа юм. Энэ үндэслэл дээр Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 6 бүлгийн нэгийг эш татсан байгаа. Улсын аудитын газраас Монгол Улсын төсвийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа эсэх тал дээр дүгнэлт гаргах хууль эрх зүйн зохицуулалт байгаа юм. Гэхдээ бодит байдал дээр аудит үүнийг хийж чадахгүй байгаад байгаа юм. Яагаад гэхлээр Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсөв нийцэж байгаа эсэх асуудлаар шалгуур үзүүлэлт тодорхойгүй гэж үзэж байгаа. Өнгөрсөн тавдугаар сард Аудитын газрын даргаар Магнайсүрэн даргыг томилогдоход үүнийг хөөцөлдөөч гэсэн. Эрх зүйн зохицуулалт нь УАБЗ дээр энэ шалгуур үзүүлэлт нь гарах юм байна лээ. Цаашдаа төсөвтэй холбоотой, төсвийг бүрдүүлэх эх сурвалжтай холбоотой эдгээр асуудал дээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эдгээр асуудал нийцэж байгаа эсэх талаар хяналт хийхийн тулд үүн дээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд нар орж байгаа. Аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлыг нэг тийш нь болгомоор байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын А.Үйлстөгөлдөр дарга үүнд анхаарал хандуулж ажилламаар байгаад байгаа юм. Нийтлэгээрээ энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай. Төр бодлогоор нэгдсэн зохицуулалт хийхгүй бол маш хүнд байдалтай байна. Сэлэнгэ аймгийн иргэдээс гомдол их ирж байна. "Алт 3" хөтөлбөрийн сургаар байгалийн онгон, дагшин байдлыг алдагдуулж их хэмжээний асуудал гарч байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд