Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын чуулганы /2025.09.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд үг хэлж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
ҮХЦ-ийн дүгнэлтийн талаар Цэцээс биш цэцэд УИХ-ыг төлөөлж оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж үг хэлдэг. Тиймээс Цэцэд төлөөлсөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг гишүүнээс тодруулга авъя.
УИХ буюу хууль тогтоогч, ҮХЦ хамтран цагдан хороо буюу хорьж мөрдөх аргаар хүнийг улайлгадаг, өөрөөр нь хэргийг нь нотлуулах гэж чичирдэг тогтсон системийг устгах, нураахаар сүүлийн олон жил тасралтгүй ажилласаар ирсэн. Тухайлбал, би 2016 онд ХЗДХ-ийн дэд сайдаар оччихоод 2017 оны 7 сарын 1-нээс шинэ эрүүгийн процессын хууль үйлчилж эхэлсэн байдаг юм.
2002 оны буюу нөгөө хар хууль гэж яригддаг хорьж мөрддөг арга барилтай хуулийн үед цагдан хоригдсон 5 хүний нэг нь шүүх рүү шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүх рүү цагдан хоригдсон 5 хүний 4 нь шүүх рүү шилждэггүй буюу гэм буруугүй болж гардаг байв. Энэ бол аймшигтай тоо.
2017 оны 7 сарын 1-нээс үйлчилж эхэлсэн хуулийн үр дүнд цагдан хоригдсон 5 хүний 3 нь шүүх рүү шилждэг болсон гэдэг судалгаа бий. Мөн хохирлоо барагдуулах хөшүүргүүд хийснээр хорьж мөрдөх арга барилаас татгалздаг механизмууд нутагшиж ирсэн. Гэхдээ бүх юм сайхан болчихсон байгаа гэж ерөөсөө хэлэхгүй. Энэ чиглэлд тасралтгүй хууль тогтоогчийн санаачилгууд явж байгаа.
ҮХЦ-ийн дүгнэлт ч хууль тогтоогчийн зорилго санаа адилхан байна. Өөрөөр хэлбэл цагдан хорьж байгаа үндэслэлээ хууль тогтоогч илүү тодорхой болгочих оо л гэсэн байна. Цагдан хорьж байгаа нь буруу гэж Цэц дүгнэлт гаргаагүй. Тиймээс УИХ хүлээж авъя гэдэг байр суурьтай байна.
Хүлээж авсан тохиолдолд ажлын хэсэг гаргаж Улсын дээд шүүх, Ерөнхий прокурор, эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоотойгоор ажлын хэсэг гаргаж үүнд нухацтай хандах ёстой.
Тэгэхгүй бол цагдан хорионы үндэслэлийг тодорхойгүй байдлаар үлдээх замаар хэрэг, хийсэн шалгагдаж байгаа хүмүүсийг мулталчих вий гэсэн зовнил байна. Энэ нь хуулийн хулгайн төгс хэлбэр болно.
Ийм асуудлууд гарч байсан. Манайх мөнгө угаах терроризмтой тэмцэх чиглэлд терроризмын эсрэг зандалчлах гэдэг зүйл ангиар ял шийтгэгдсэн этгээдүүдийг Өршөөлийн хуульд хамруулснаас болоод олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх байгууллага манай улсыг саарал жагсаалтад оруулж байсан юм. Танайх терроризмын эсрэг гэмт хэргийг өршөөдөг улс байна аа гэж. Тийм учраас энэ чиглэлд амьтан хүн хуулийн хулгайгаар гарчих, зугтчих, бултчих зүйл гарахгүй биздээ гэж П.Сайнзориг гишүүнээс асууя.
Түүний асуултад УИХ-ын гишүүн П.Сайнзориг хариуллаа.