Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗАР 100 ХОНОГТ ХИЙСЭН АЖЛУУД 

Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗАР 100 ХОНОГТ ХИЙСЭН АЖЛУУД 

Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗАР 100 ХОНОГТ ХИЙСЭН АЖЛУУД 

Засгийн газар өнгөрч буй 100 хоногт ШИНЭ ИТГЭЛ төрүүлж ЭРС ШИНЭТГЭЛ-ийг эхлүүллээ.

- 2.7 ТЭРБУМ АМ ДОЛЛАР болж дундраад байсан ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ 5.7 ТЭРБУМ АМ ДОЛЛАР болгож 2 ДАХИН нэмэгдүүллээ.

- 2.6% болж саараад байсан ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ-ийг 5.6% БОЛГОЖ ӨСГӨЛӨӨ.

- ТӨСВИЙН ЗАРДЛЫГ 2.2 ИХ НАЯДААР бууруулж ИХ ХЭМНЭЛТ хийлээ.

- ДАРГА НАРЫН тоог цөөлж 261 ТЭРБУМ,

-ТЭВЧИЖ БОЛОХ ЗАРДЛУУДЫГ ТАНАСНААР 370 ТЭРБУМ,

-ҮР АШИГГҮЙ ЗАРИМ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ТАСЛАН ЗОГСООЖ 617 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ХЭМНЭЛЭЭ.

- Төрийн өмчийн компаниудад ЗАСАГЛАЛЫН ШИНЭЧЛЭЛ-ийг эхлүүллээ. Тухайлбал ганц ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-д гэхэд ОНЦГОЙ ДЭГЛЭМ тогтоож булхай луйвруудыг илрүүлж, үр ашиггүй зардлыг танаж, дарамт шахааг зогсоосноор ҮР АШИГ НЬ 3 ДАХИН САЙЖИРЧ, НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 1.6 ДАХИН нэмэгдлээ.

- ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ 3.8 ТЭРБУМ АМ ДОЛЛАР-аар нэмэгдлээ. Оны эхний хагаст ердөө 5.4 ТЭРБУМ АМ ДОЛЛАР байсан ЭКСПОРТ 9.2 ТЭРБУМ. АМ ДОЛЛАР БОЛЖ СЭРГЭЛЭЭ.

- ДАНХАР БУС ЧАДВАРЛАГ, АРД ТҮМЭНДЭЭ ҮЙЛЧИЛДЭГ ТӨР байхад ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛ-ийг чиглүүлж ЯАМДЫН ДАРГЫН ТООГ 168-аар, АГЕНТЛАГЫН УДИРДЛАГЫН ТООГ 54-өөр, ГАЗАР ХЭЛТСҮҮДИЙН ТООГ 81-ээр цөөлж ДАВХАРДАЛ ЧИРЭГДЭЛ-ийг багасгалаа.

- 7-р сард 541 ТЭРБУМЫН АЛДАГДАЛТАЙ байсан төсөв 8-р САРД 52 ТЭРБУМ төгрөгийн АШИГТАЙ ГАРЛАА.

- ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГ арвитгаж, БАЯЛГИЙН АМТЫГ АРД ТҮМЭНДЭЭ авчрах хэлцлүүдийг эхлүүллээ.

- ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙГ 40% БОЛГОЛОО.

- ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ АЛБА байгуулж ХАР ТАМХИТАЙ ДАЙН ЗАРЛАЛАА.

- Авлигатай АМААРАА БИШ БОДИТ ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ ТЭМЦЭХ АЖЛЫН ХЭСЭГ байгуулж ажлыг нь эрчимжүүллээ.

- E БАРИМТ-ыг ЦААСААР БУС ЦАХИМААР БҮРТГЭДЭГ цахим шинэчлэл нэвтрүүлж байна.

- ИРГЭДИЙНХЭЭ САНАЛЫГ ЗАСГИЙН ШИЙДЭЛ БОЛГОХ D-GOVERNMENT.MN цахим талбарыг бий болголоо.

- НӨАТ-ын БУЦААН ОЛГОЛТ-ыг 5% болгосноор 4 ам бүлтэй айл гэхэд ЖИЛД ДУНДЖААР 2 САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХ боломж бүрдлээ.

- ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарын ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ДАХИН, БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 2 ДАХИН нэмэгдүүлсэн ХҮНИЙ ХӨГЖИЛД чиглэсэн АРД ТҮМНИЙ ТӨСӨВ боловсрууллаа.

Ирэх 5 жилд ШИНЭ ИТГЭЛ-ЭРС ШИНЭТГЭЛ-ийг амжилттай хэрэгжүүлснээр МОНГОЛОО АГУУТГАХ төлөвлөгөө бодит болно хэмээн мэдээллээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд