Ухаа худагтай холбогдуулан

Ухаа худагтай холбогдуулан "MCS" компанийг шалгуулах өргөдөл гаргажээ

Нийтийн өргөдлийн "D-өргөдөл" цахим системд иргэн Г.Даваасүрэн "Эм Си Эс" компани Монголын ард түмний өмч болох Ухаа худаг ордыг хууль бусаар авсан учир дахин хянан шалгалт явуулах хэрэгтэй гэж үзэж байна" гэх утгатай өргөдөл санаачилж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэллээ.

Хэрэв дээрх өргөдөл 70 мянган иргэний санал авбал УИХ-аас холбогдох ажлын хэсэг байгуулагдаж дээрх асуудлыг хэлэлцэх юм.

Өнөөдрийн байдлаар 600 гаруй иргэний санал аваад байна. Өргөдөлд гарын үсэг зурах хугацаа аравдугаар сарын 14-нийг хүртэл үргэлжлэнэ. 

Энэхүү өргөдөлд саналаа өгөхийг хүсвэл ЭНД дарна уу 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд